nullХэрхэн амьдрах ёстой вэ? Эцэстээ бүгд үхнэ гэдгийг ойлгосон хэн бүхэн энэ асуултын талаар нухацтай бодохоос өөр замгүй. Ямар зорилго тавих вэ? Зорилгодоо хэрхэн хүрэх вэ? Хичээнгүйлэн байж нухацтайгаар шийдэх асуудал. Хэрвээ үнэхээр үхэл гэдэг төгсгөлийн цэг мөн юм бол бид бүхэн нүдээ том гэгч нээгээд тэр бодит үнэнтэй халз нүүрэлдвээс зохино. Би ингэхэд хэн болох, амь заяагдсан энэ зуурдын хормыг хэрхэн ашиглаж буйгаа анзааран байж нүүрэлдвээс зохих биз ээ.